Хүний эрхийн үндэсний комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж "2014 оны 1 дүгээр сарын 24-нд маш яаралтайгаар УИХ-ын 9 гишүүн санаачилж, Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс эхлээд Монгол Улсад эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн. Би өчигдөр мэдэгдэл гаргасан. /Тус мэдэгдлийн ЭНД дарж уншина уу/.

Бид өмнө нь 17 илтгэл бичсэн. Тэдгээрийн 13-т нь ямар нэгэн байдлаар шүүхийн асуудал буюу иргэдийн эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлыг бичсэн. Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Дээрх мөрдөн байцаах албыг татан буулгачихаад тэр үүргээ янз бүрээр хийдэг болсон. Нэг хэсэг цагдаа цагдаагаа шалгадаг систем явж байсан. Одоо тэрийгээ больчихоод АТГ-ын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийг ТЕГ, ТЕГ, шүүх, прокурорын албан хаагчдын үйлдсэн хэргийг ЦЕГ-ын тусгай субъектын хэлтэс, Цагдаагийн байгууллагын албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийг АТГ Гэх зэргээр сүлжэн тойрч шалгадаг. Энэ нь ямар ч амжилтгүй байгаа. 

Би гайхдаг яах гэж тэр Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг татан буулгасан юм бол" хэмээлээ.

ХЭҮК-оос хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.