УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын ирүүлсэн тогтоолыг уншиж танилцууллаа.

Тус тогтоолд "УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Ардчилсан намаас 4 жилийн хугацаатай хассан. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгээс ч мөн хасаж байна" гэжээ.