ШИНЭ нам маань үүсгэн байгуулагдаад даруй 7 сар болж буй.Энэ хугацаанд тус нам улс орон даяар нийт 90 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй болсон бөгөөд өнөөдөр ШИНЭ намын Төв зөвлөлийн 2 дугаар хурал боллоо.

Энэ үеэр ШИНЭ нам өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг арилгаж, гэр бүлд ээлтэй нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэ бодлогыг хэрэгжүүлж ажиллана гээд зорилтын дагуу ажиллана гэлээ.

Үүнд:

- Монгол Улсын Хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор гурваас дээш хүүхэдтэй айл, өрхүүдийг хүн амын орлогын албан татвараас 100% чөлөөлөх бодлогыг ШИНЭ намаас дэвшүүлнэ. 

-Нэг хүүхэдтэй, хоёул хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг 5% хүртэл бууруулах бодлого хэрэгжүүлнэ.

- Герман, Унгарын нэгэн адил төрийн өмчит Их, Дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тэглэж, боловсролын салбарт чанарын хувьсгал хийх нь зүйтэй.

-1990 онд Монголчуудын дундаж цалин 300 доллартай тэнцүү байсан. 30 жилийн дараа монголчуудын цалин 300 долларт хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жил хөдөлмөрийн мөлжлөгийг хөгжүүлсэн гэж бид дүгнэж байна. Ийм учраас Монгол Улс дахь хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох зорилгоор олон жил хөдөлмөрийн мөлжлөгт автсан багш, эмч нарын цалинг 2 сая төгрөгт, өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх зорилтыг ШИНЭ нам тавьж байна.

-Гэр хороолол, хөдөө орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хөрөнгө оруулалтыг хийж буй аж ахуйн нэгж, иргэдийг ашгийн болон НӨАТ-аас 100% чөлөөлнө.

-ЖДҮДС-г татан буулгах биш харин хөрөнгийг нь 500 тэрбумд хүргэнэ. Таван жилийн турш ажлын байр олноор бий болгосон аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтөд тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

-Эрүүл мэндийн системд реформ хийж 18-аас доош насны хүүхдүүд болон 65-аас дээш насны ахмадуудын Монгол Улсад авч буй эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй болгоно. Жич: эрхтэн шилжүүлэн суулгах, протез гэх 

-Эрүүгийн хэргийг санаатайгаар үйлдэж, ял шийтгүүлж байсан этгээдийг төрийн албанд ажиллахыг хориглоно. 

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоно. 

-Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох шалгуурт таван үеийн намтрыг харгалзан үздэг болно.  

-Стратегийн орд газрын тоог 15-аас 50 болгон нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн сан байгуулж, ард түмэндээ баялгаасаа хүртэх, ногдол ашиг авах бололцоо боломжийг бүрдүүлнэ. 

Мөн Ж.Батзандан "Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад хангалттай нөөц бололцоо, баялаг байна. Би та нарт хэдхэн жишээ хэлье. Нэг даргын оффшор данснаас 70 сая доллар гарч байна. Нэг хурган даргын оймсноос 250 сая төгрөг гарч байна. Жил бүр монголын төсвийг 2 их наядын алдагдалтай баталж байна. Бид төсвийн, санхүүгийн зөв бодлого явуулах юм бол, алдагдсан баялгаа эргэж авчрах юм бол, улс орныхоо баялаг ордуудыг зөв эргэлтэд оруулах юм бол эдгээр бодлогыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой" гэлээ.