УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга Ж.Батзандан Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ "Оспан баатар байгаагүй бол, Х.Чойбалсан гуайтай тохиролцоогүй байсан бол баруун хязгаар магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ газар нутгаа авч үлдэж чадсан юм шүү. Би казах түмэндээ баярлаж явдаг" хэмээн ярьсан бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан нь шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

Тэрбээр энэ асуудал дээр тайлбар хийсэн байна.

Тайлбартаа, "Намайг И.Оспан баатар гээд хэлэхээр залуучууд уурлаад байгаа юм. Залуучуудтай би санал нэг байна. Монголчууд хэзээ ч И.Оспаныг баатар гэж хэлэхгүй.  И.Оспаныг бид мэдэлгүй яах вэ. Бид “Байтаг богд” киноноос эхлээд л монголчуудыг хэрхэн зовоож байсныг мэднэ. Гэхдээ Баян-Өлгий аймагт очоод казах иргэдтэй уулзаж байх үед И.Оспаны талаар муу хэлэх ямар ч боломж байдаггүй юм.

...Тухайн үед "И.Оспан баатар чинь алуурчин, дээрэмчин, муу хүн байсан” гэж хэлбэл уулзалтаас хөөгдөөд гарах байсан. Харин УИХ-ын гишүүнийхээ хувьд Казахстан, Монголын харилцаанд сэв суулгахгүйн тулд, казах иргэдтэй уулзах үеэр хэлсэн үгийг минь Улаанбаатарт монголчуудтай уулзахдаа хэлсэн юм шиг мушгин гуйвуулж байна. Ингэж гуйвуулахгүй байхыг хүсэж байна.

Үндэсний цөөнхийн асуудал их эмзэг байдаг. Тэгэхээр бид маш хянамгай, ухаалаг хандах ёстой гэж хэлмээр байна. Ж.Батзандангийн чинь ярьсан үг казах иргэдтэй уулзахдаа хэлсэн үг юм шүү Казак иргэд байсан учраас тэр алуурчин дээрэмчин хүнийг баатар гэж хэлсэн юм шүү уучлаарай гэнэ. Шахалтанд ороод айсандаа тэгж хэлсэн юм байна хөөрхий минь. pic.twitter.com/VRVYnnUrGN