УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр дэвшигч Г.Занданшатарт хандаж "Би МАН-ыг нэг номерт Ц.Нямдоржийг, эсвэл Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын залуу гишүүдээ УИХ-ын даргад нэр дэвшүүлэх байх гэж бодсон боловч тэгсэнгүй.

Г.Занданшатарт нэг сайн тал бий. Тэр нь 1970-аад онд төрсөн шинэ цагийн улс төрч. Энэ утгаар нь би дэмжинэ.

Г.Занданшатарын сул тал нь Б.Хурц, Т.Бадамжунай хоёртой дэндүү ойрхон. Энэ сул талаа засаж, залруулж, МАНАН-гийн бүлгээс хол яваарай гэж захья. Би таныг маш сайн УИХ-ын дарга болох байх гэж найдаж дэмжлэгээ үзүүлнэ. Өчигдөр би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Ерөнхий сайд надад "Г.Занданшатар Салхитын мөнгөний ордтой холбоотой ажлыг маш зоригтой хийсэн. Зоригловол зүтгээд байхаар залуу хүн юм. Дэмжээд өгөөрэй" гэж хэлсэн. 

Би дэмжинэ. Харин зоригтой ажиллахыг шаардана. Авлига, хулгайтай гар нийлвэл мөн би зайлахыг шаардана" хэмээн хэллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.