НИТХ-ын Анхдугаар хуралдаан өнөөдөр болж, төлөөлөгчдийн 84.44 хувийн саналаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонголоо.

НИТХ-д олонхын суудал авсан нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн. Анхдугаар хуралдааны үеэр Ж.Батбаясгалангаас өөр хүнийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг намын бүлэг, төлөөлөгчдөөс гаргасангүй. Иймд НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан өрсөлдөгчгүйгээр ганцаараа нэр дэвшиж, 84.44 хувийн саналаар НИТХ-ын дарга боллоо.