УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Өнгөрсөн 8 дугаар сард тус яамны гадна болсон хүн амины хэргийн улмаас сайд Ж.Бат-Эрдэнэ нь ёсзүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт өгөөд байсан юм. Энэ талаарх Засгийн газрын тогтоолыг өчигдөр УИХ-аар хэлэлцэн дэмжиж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр өөрийн цахим хуудаснаа Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаандаа салбартаа хийсэн 10 гол ажлаа нэрлэжээ.

Дараах эх сурвалжаас нь бүрэн эхээр нь уншина уу.

Дашрамд дурдахад, МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Я.Содбаатарыг дэвшүүлэхээр санал нэгдээд буй юм. 

Тус асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батална.