Жамаль Хашоггийн амийг хөнөөх даалгаврыг угсаа залгамжлах Хунтайж Мохаммед бин Салман бус харин тагнуулын ажилтан өгсөн гэж Саудын Арабын прокурор дүгнэсэн байна.

Уг тагнуулын ажилтан нь Жамаль Хашоггийг Саудын Арабад эргүүлэн аваачих даалгавартай байсан гэж прокурорын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Мөн тэрбээр, 10 дугаар сарын 2-ны өдөр Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт Жамаль Хашоггид үхлийн тариа тарьсан тухай дурдсан байна.

Уг хэрэгтэй холбогдуулан прокурор 11 хүнд хэрэг үүсгээд байгаад бөгөөд тэдний тавд нь цаазын ял оноохоор төлөвлөжээ. Харин АНУ-ын Сангийн яам уг хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын 17 иргэнд хориг арга хэмжээ авсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ВВС