Индонез улсын Жакарта болон Палембан хотноо зохион байгуулсан Азийн XYIII спортын наадмын 15 дахь өдрийн орон нутгийн цагаар 14 цагийн байдлаар БНХАУ-ын баг тамирчид 132 алт, 92 мөнгө, 65 хүрэл, нийт 289 медалтай тасархай тэргүүллээ.

Харин Японы баг тамирчид 75 алт, 56 мөнгө, 74 хүрэл, нийт 205 медальтай  хоёрдугаар байр эзэлсэн бол БНСУ 49 алт, 58 мөнгө, 70 хүрэл, нийт 177  медальтай гуравдугаар байрт шалгарлаа.

Азийн 18 дугаар спортын наадмыг амжилттай зохион байгуулсан Индонез  улсын баг тамирчид 31 алт, 24 мөнгө, 43 хүрэл, нийт 98 медалтай  дөрөвдүгээрт шалгарсан юм. Харин Узбекстаны баг медалийн чанараар 21 алт 24 мөнгө, 25 хүрэл медальтай тавд, медалийн тоогоор нийт 70 медальтай долоод бичигдлээ.
Ираны баг медалийн чанараар 20 алт, 20 мөнгө, 22 хүрэлтэй зургаад, харин медалийн тоогоор нийт 62 медальтай 10-т бичигджээ. Энэ удаагийн наадмын долдугаар байрт Тайванийн баг тамирчид /17+19+31=167/, наймдугаарт Энэтхэг /15+24+30=69/-ийн баг, есдүгээрт Казахстан /15+17+44=76/, 10 дугаарт БНАСАУ /12+12+13=37/-ын баг тамирчид жагссан байна.

Өнөөдөр өглөө хамгийн сүүлийн тэмцээн болох триатлоны спортын холимог төрлийн аварга шалгаруулах тэмцээн Палембанд болж Японы баг тэргүүллээ. Харин манай триатлончид “Жакарта-2018” Азийн наадмын сүүлийн тэмцээнд амжилттай оролцон 13 дугаар байрт шалгарсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг