Цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba"-г үндэслэгч Жек Ма Ханжоу хотын Хупан коллежид Хятадын бизнес эрхлэгчдэд зориулж лекц уншив.

Жак Ма коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд бизнес эрхлэгч нар цоо шинэ боломжийг эрэлхийлэх ёстой хэмээн ярьжээ. 

Мөн тэрбээр дижитал орчинд ажиллах арга барилыг эзэмшиж, интернет технологид бүрэн суралцахад шамдан суралцахыг захисан байна. 

2003 онд амьсгалын цочмог хам шинж вирус (SARS) өвчин дэгдэх үеэр Алибабагийн ажилчид хамтдаа хүчээ нэгтгэн, багаар ажиллан амжилтад хүрсэн түүхтэй билээ. Ийнхүү хямралыг туулан  өнгөрсөн хугацаанд “Alibaba” компанийн үнэлгээ 480 тэрбум ам.долларт хүрч, Жек Ма Хятадын хамгийн чинээлэг иргэн болсон байна.