Францын иргэд жагсаал цуглаанд оролцох үеэрээ нүүрээ халхалсан баг зүүхийг хориглосон хуулийн төслийг тус улсын хууль тогтоогчид өчигдөр баталсан байна.

Баг зүүх эсвэл нүүрээ ямар нэгэн байдлаар халхалсан жагсагчдыг нэг жилийн хорих ял болон 15 мянган еврогийн /17200ам.доллар/торгууль ногдуулахаар болжээ.

Францын Үндэсний Ассамблей мөн олон нийтийн эмх журамд аюул занал учруулж болзошгүй хүмүүсийг жагсаал цуглаанд оролцуулахгүй байхыг орон нутгийн удирдагуудад зөвшөөрсөн байна. Харин уг хоригийг зөрчсөн иргэдэд зургаан сарын хорих ял, 7500 еврогийн торгууль ногдуулах аж.

Ерөнхийлөгч Эмманюэль Макроны нам олонхийн суудал эзэлдэг парламент энэхүү хуулийн төслийг санал нэгтэйгээр баталсан бол иргэний эрх, эрх чөлөөнд халдаж байна хэмээн сөрөг хүчний төлөөлөгчид шүүмжилж байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Anadolu/