Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өнгөрсөн 7 дугаар сарын 29-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, 2019 оны 12 дугаар сарын 1-нээс  улс орон даяар даатгалын гэрээ бүхий 1000 гаруй эмийн сангаар дамжуулан олгохоор болжээ.

Энэ жилийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтөд 34,9 тэрбум төгрөгийг зарцуулна.

Жагсаалтыг шинэчлэн батлахдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн АНУ, Европ, Азийн орнуудад чанар, аюулгүй байдлаа баталсан ууж хэрэглэдэг эмүүд орсон.

Шинэчилсэн жагсаалтад насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн 643 эм, хүүхдийн 53 ерөнхий нэршлийн 159 эм оруулжээ. Улмаар нийт 800 гаруй худалдааны нэрийн эмийн үнэнд дунджаар 20-80 хувийн  хөнгөлөлт үзүүлнэ.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргалаа.


Шинэчлэн баталсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.