УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон гэх хүмүүстэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Польшийн цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж буй Монгол Улсын 69 иргэний мэдээллийг ирүүлсэн. Тэдний зарим нь дипламат төлөөлөгчдийн газар буюу Гадаад харилцааны яаманд харъяалагддаг, зарим нь Монгол Улсын төрийн албанд харъяалагдаж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна, зарим нь улс төрийн намуудын удирдах түвшний хүн, зарим нь дипломат болон албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн Монгол Улсын иргэд, тэдний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байгаа. 

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам зэрэг төрийн бусад албанд ажиллаж буй хүмүүс энэ жагсаалтад байна. 

Эхний ээлжид дээрх 69 хүний зургаа нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. /Тус зургаан хүний нэрсийг ЭНД дарж харна уу/

Цаашид дээрх хүмүүсийг чөлөөлүүлэх, хуулийн байгууллагуудаар шалгуулах ажлыг Байнгын хорооноос удирдан зохион байгуулж ажиллаж байна. Нэр бүхий энэ 69 хүн өнөөдрийг хүртэл Польшийн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах албаар эрэн сурвалжлагдаж байгаа. Гэтэл тэдний зарим нь төрийн албанд ажилласаар байна" хэмээлээ.


Тус 69 хүний лавлагааг хүргэж байна.