2020 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс нийт 3981 иргэний өргөдлийг хүлээн аваад байна. 

Өргөдөл гаргасан иргэдийн 164 буюу 4 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 623 буюу 16 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 89 буюу 2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 126 буюу 3 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 31 буюу 1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 2948 буюу 74 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. 

Тусгай үүргийн нислэг үйлдэгдсэний дараагаар нислэгт хамрагдсан иргэдийн нэрсийг ЭСЯ, МИАТ-ын төлөөлөгчийн газраас авч өргөдлийн жагсаалтаас хасалт хийж, улмаар шинээр бүртгэгдсэн иргэдийн нэрсийг нэмж шинэчилсэн нэрсийн жагсаалтыг гаргаж  байна. 

Иргэдийн зүгээс өргөдлөө хэд дахин ДАВТАН ирүүлэх, мэдээллээ дутуу ирүүлж байгаагаас шалтгаалан өргөдөл давхцах тохиолдол ихээр гарч байгаа тул шинэчилсэн жагсаалтыг гаргахад хүндрэл үүсгэж байна. Хэрэв таны нэр “нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д бүртгэгдсэн бол дахин бүртгүүлэхгүй байхыг хүсье.


БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн жагсаалтыг хүргэж байна. /2020 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар/

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс