Есөн сая иргэдийнхээ 7 хувь буюу 647 мянган хүнийг Covid-19 вакцин тарьсан талаар Израйлийн Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.

Энэ бол эхний есөн хоногийн үр дүн бөгөөд вакцинжуулалтын дүнгээрээ толгой цохиж буй тоо юм.

Уг үр дүнгийн талаар Тус улсын Ерөнхий сайд Бенджамин Натаняху "Бид вакцуулалтынхаа үр дүнгээр дэлхийд тэргүүлж явна. Бид цаашид энэхүү амжилтаа ахиулах болно. COVID-19-ийн тохиолдлын томоохон дэгдэлтийг зогсоох болно" хэмээн мэдэгджээ.

Одоогоор Израйл улсад 420,000 хүн Covid-19 халдвараар өвчлөөд байгаа талаар Жонс Хопкинсын Их Сургууль мэдээлэв.