ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилын археологичид 1200 жилийн өмнөх үед хамаарах 7 алтан зоос бүхий жижиг шавар ваар олсон талаар тус улсын Эртний олдворын асуудал хариуцсан газар өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.

Манай эриний 7-9 дүгээр зууны үед хамаарах зооснуудыг Израилын төвийн нутгийн Явне хотод явуулж буй малтлага ажлын үеэр олжээ. Археологчдын үзэж буйгаар, уг олдвор нь ваарчны хувийн “мөнгөний гахай” байсан байж магадгүй аж. 

Уг малтлага ажлын үеэр мөн маш том хэмжээтэй шатаах зуухнууд олдсон бөгөөд эдгээрийг шавар ваар, тогоо, аяга хийхэд ашигладаг байжээ. Түүнчлэн алтан зооснууд бүхий жижиг ваарыг зуухнуудын нэгээс олсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг