Италийн алдарт кино найруулагч Бернардо Бертолуччи 77 насандаа таалал төгссөн тухай “AP” агентлаг даваа гарагт мэдээлэв.

Б.Бертолуччи нь “Парис дахь сүүлчийн танго”, “1900”, “Сүүлчийн эзэн хаан” зэрэг олон киног найруулан үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Тэрбээр “Сүүлчийн эзэн хаан” киногоороо Оскарын шагнал, “Academy Awards”-ийн шилдэг найруулагчийн шагнал тус тус хүртэж байсан юм.

Италийн олон нийтийн мэдээллийн хэрэгсүүдийн мэдээлснээр, найруулагчийн бие сүүлийн хэдэн жилийн турш тааруу байсан бөгөөд даваа гарагт Ром хот дахь гэртээ гэр бүлийн гишүүдийнхээ дунд таалал төгссөн аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK