Туркийн Истанбул хотын шинэ нисэх онгоцны буудлын эхний хэсгийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр болно.

Дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлуудын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа энэхүү нисэх онгоцны буудлын нээлтийн ажиллагаанд 18 орны 50 гаруй нэр нөлөө бүхий төлөөлөгч оролцох ажээ.

“Limak”, “Kolin”, “Cengiz”, “Mapa”, “Kalyon” гэх таван компанийн нэгдсэн консорциумын бүтээн байгуулсан энэхүү төсөл нь Туркийн Засгийн газарт жилд 30.65 тэрбум гаруй ам.долларын орлого оруулна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

2023 он гэхэд бүрэн ашиглалтад уг нисэх онгоцны буудал 500 нисэх онгоцны багтаамжтай нислэгийн зургаан зурвастай бөгөөд 70 мянган автомашины зогсоолтой ажээ. Мөн жилд 200 сая гаруй зорчигч уг нисэх онгоцны буудлаар үйлчлүүлнэ гэж таамаглаж байна.

Үүнээс гадна тансаг зэрэглэлийн дэлгүүр гэх мэт зургаан өөр хэсгээс бүрдэх 53 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий дэлхийн хамгийн том татваргүй барааны худалдааны цогцолбор уг нисэх онгоцны буудалд бий болох ажээ.

Өнөөдөр тус нисэх онгоцны буудлын эхний хэсэг ашиглалтад орох бөгөөд өдөрт 2000 орчим нисэх онгоц уг нисэх буудлаар дамжин өнгөрч, 250 гаруй компани 350 чиглэлд нислэг үйлдэх юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Anadolu