МАДРИД. /TASS/. Испанийн зүүн хойд нутгийн Таррагона мужид /өөртөө засах Каталони орон/ түймэр дэгдэж, 4000-5000 га ой мод сүйдсэн тухай “Europa Press” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, түймэр лхагва гарагт Ла-Торре-дель-Эспаньоль суурингийн бүсэд дэгдсэн бөгөөд Каталонид сүүлийн 20 жилийн хугацаанд дэгдсэн томоохон түймрүүдийн нэгд тооцогдож байна.

Түймрийг одоог хүртэл хяналтдаа авч чадаагүй байна. Халуун, хуурай цаг агаарын улмаас түймрийг унтраахад хүндрэл учирч байгаа аж. Испанийн ихэнх нутагт халж байгаа бөгөөд халуун ирэх долоо хоног хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж цаг уурчид анхааруулжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг