Казакстан улсад одоогоор шинэ төрлийн коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдээгүй. Гэсэн хэдий боловч урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг Наурызын баярыг цуцалсан тухай зарлиг гаргалаа. 

Казакстан улсын их дээд сургууль, дунд сургуулийн хичээлийг ч энэ сарын 16-наас эхлэн хааж, теле хичээлд шилжих тухай тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Асхат Аймагамбетов мэдэгдлээ.

Харин Цэцэрлэгийн үйл ажиллагаа харин хэвийн үргэлжилж буй.

Хөрш Киргизстан улсад нь мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод байна. 

Тажикстан улсад мөн адил 3-р сарын 21-нээс 25 хүртэлх наурызын баяртай холбоотой бүх олон нийтийн арга хэмжээг цуцлаад байна. Исламын шашны сүм хийдүүдийг хаажээ.


Эх сурвалж: Kazinform, AKIpress