УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой. Гэвч чуулганы танхимд УИХ-ын 36 ирсэн бөгөөд ирц хүрэлцэхгүйн улмаас эхлээгүй байна.

УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийг чуулганы хуралдаанд орж ирэхийг, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг үүргийнхээ дагуу гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг шаардаж буй боловч, гишүүдийн олонх нь орж ирээгүй байна.