Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуваарийн дагуу хуралдах тов гарсан ч ирц нь хүрээгүйгээс хойшлогдлоо.

Ингэснээр тус байнгын хорооны хурал гурав дахь удаагаа хойшлогдож байгаа юм.

Өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил болон зарцуулалтын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчийг томилж хугацааг товлох байсан юм.

Мөн энэ өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар товлогдсон ч мөн л ирц хүрээгүй юм. Тус байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх байсан юм.