Иргэний нисэхийн ерөнхий газарт дараах ажлын байранд ажилтан авах сонгон шалгаруулалт зарлажээ.

АЖЛЫН БАЙР: ТӨСӨВЧИН ИНЖЕНЕР

Тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд. Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Барилгын инженер
Мэргэшил: Мэргэшсэн төсөвчин байх
Туршлага: Төсөвчний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар: Компьютерийн хэрэглээний болон төсвийн программууд дээр ажиллах чадвартай байх, англи хэлний мэдлэгтэй, багаар ажиллах, бичиг баримт боловсруулах чадвартай байх.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг Иргэний нисэхийн ерөнхий газраас томилогдсон "Сонгон шалгаруулах комисс"2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын 218 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.

Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон дээрх материалыг дутуу бүрдүүлж ирсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт 1-ийн дагуу/
2. Боловсролын диплом, сертификат нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3. Иргэний үнэмлэхний лавлагаа /ТҮЦ машинаас/
4. Ажлын мэдлэг, туршлагын талаар ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
5. Нийгмийн даатгалын лавлагаа /сүүлийн таван жил ТҮЦ машинаас/
6. Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл.

Сонгон шалгаруулалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын "Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам"-ын дагуу явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газрын www.mcaa.gov.mn цахим хаягаар авна уу.
Холбоо барих утас: 28-2023