Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/55 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1.2 дахь хэсгийг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Холбоо, навигаци, ажиглалтын албанд ажиллах радио холбоо, радио навигаци, радиолокатор, програм хангамж, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи, сүлжээний инженер болон радиолокаторын цахилгаан тэжээл хариуцсан инженер, тасралтгүй тэжээлийн төхөөрөмж хариуцсан инженер техникийн ажилтнуудын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн сул ажлын байранд тавигдах доорх /зурагт заасан/ шаардлагыг хангасан байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг Иргэний нисэхийн ерөнхий газраас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2018 оны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын 215 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.

Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон дээрх материалыг дутуу бүрдүүлж ирсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

Сонгон шалгаруулах комисс зарлагдсан ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн тулган шалгаж, шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

Сонгон шалгаруулалтыг 2018 оны 09 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд дараах 3 үе шаттайгаар явуулна. Үүнд:

1. Ерөнхий шаардлага: Диплом (Голч дүн 2,8-аас дээш байх), дипломын ажлын бүтээл, англи хэлний түвшин, туршлага мэргэшсэн байдал, эрүүл мэнд (сэтгэц мэдрэл болон сүрьеэгийн шинжилгээний бичигтэй байх) 2018.09.14-ний өдөр
/Ерөнхий шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцогчийг дараагийн шатны шалгаруулалтад оролцуулна./

2. "Мэргэжлийн шалгалт” Суурь мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бичгийн шалгалт буюу тестийн шалгалтаар авна. 2018.09.17-ны өдөр

3. Ярилцлагын шалгалт (Мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох)-ыг бүтээл дипломын
танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэл эрмэлзлэлийг танилцуулах ярилцлагаар авна. 2018.09.18-2018.09.19-ний өдрүүдэд

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг Иргэний нисэхийн ерөнхий газраас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2018 оны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын 215 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.

Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон дээрх материалыг дутуу бүрдүүлж ирсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт 1-ийн дагуу/
2. Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3. Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4. Ажил байдлын тодорхойлолт
5. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
6. Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
7. Англи хэлний түвшинг тодорхойлсон гэрчилгээний хуулбар
8. Эрүүл мэндийн бичиг (Сэтгэц мэдрэл болон сүрьеэгийн шинжилгээний бичиг)

Сонгон шалгаруулалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газрын www.mcaa.gov.mn цахим хаягаар авна уу.

Холбоо барих утас: 28-1722, 99997440