Иргэн Б.Болороо ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг шаардан 12 өдрийн турш төв талбай дээр суулт хийсэн билээ. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэн Б.Болороотой өөрийн биеэр уулзаж, шаардлагыг нь хүлээн авсан. Тэрбээр шаардлагыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржид уламжилж, хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ хэмээн амлалт өгсөн юм.

Гэвч уг шүүх эмнэлгийн дүгнэлт ч гараагүй байгаа аж.

Тиймээс иргэн Б.Болороо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж мессэж бичжээ. Тэрбээр "Өөрөө анхааралдаа авч байгаа ч гүйцэтгэх албаны хүмүүс түргэн ажиллаж өгөхгүй бол ингээд л мартагдах нь, сунжрах нь. Иймд ХАРИУЦСАН ХҮМҮҮСТ НЬ ДАХИН САНУУЛЖ, АЛЬ БОЛОХ ЯАРАВЧЛУУЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА. Монголд болж бүтэхгүй байгаа зүйлийн төгсгөл дандаа замхарч мартагнаж байж шударга бусаар төгсдөг учраас таныг дахин нэг анхаараад өгөөч ээ гэж гуйж байна" хэмээн бичжээ.