Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан Сонгинохайрхан эрүүл мэндийн төв, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Сонгинохайрхан 25 жил – Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг энэ сарын 16-нд “Соёмбо” кино театрын гадна талбайд  зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр иргэдэд зүрхний шигдээс, мэдрэлийн мэс засал болон чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийг үнэ төлбөргүй хийх юм байна.