Иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын цахим хуудсанд хандан өөрийн ажилласан жил, цалингийн мэдээллийг оруулж, хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтоолгохоо тооцон үзэх боломжтой болжээ.

Та ЭНД дарж өндөр насны тэтгэвэр тогтоолтоо тооцоолж үзээрэй.

Тэтгэвэр тогтоолтоо тооцоолж үзэхэд:

  1. Өндөр насны тэтгэвэр тогтоолт тооцооллох /Цэргийн нөхцөлөөс бусад нөхцөл/
  2. Өндөр насны тэтгэвэр тогтоолт тооцооллох /Цэргийн нөхцөл/ гэсэн хоёр сонголтоос өөрт тохирохыг сонгож тэтгэврээ тооцоолно уу.

Анхааруулга: Энэ програмаар гарсан үр дүн таныг тэтгэвэр тогтоолгох үед шаардлагатай баримт материал дутуу эсвэл буруу оруулсан зэргээс болж зөрж болзошгүй.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар