Иргэн бид Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг юунаас, хэр хэмжээтэй эдлэх эрхтэй, мөн цалингийн орлогооос хамааран татварын хувь хэмжээ хэрхэн хэлбэлздэг болохыг тэр бүр мэддэггүй.

Тиймээс үүнтэй холбоотой татварын талаарх мэдээллийг хүргэж байна.

Татвар төлөгч иргэн та дараах татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хувь хүний орлогын албан татвараас эдлэх эрхтэй. Үүнд:

  • Барьсан эсвэл худалдан авсан орон сууц-3 сая төгрөг
  • Таны хүүхдийн их дээд, мэргэжлийн боловсрол, коллежийн сургалтын төлбөр
  • Суралцаж байхдаа ажиллаж буй татвар төлөгчийн сургалтын төлбөр
  • Цалингийн хэмжээнээс хамаарч жилдээ 0-160 мянган төгрөгийн хөнгөлөлт тус тус эдлэх эрхтэй.

2018 оноос цалингийн орлогоос хамааран хөнгөлөлтийг ялгавартай тогтоосон. Ингэснээр бага цалин орлоготой хүмүүст ногдох бодит татварын хэмжээг бууруулах давуу талтай аж.

Дэлгэрэнгүй танилцуулгыг дараах дүрс бичлэгээс авна уу.



Эх сурвалж: Сангийн яам