Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Тус зам засварын ажлыг 10 дугаар сарын 02-нд нээх гэрээтэй ч энэ хэсгийн автозамын ачааллыг тооцоолон, маргааш өглөө буюу 09 дүгээр сарын 28-ны 08:00 цагт нээхээр ажиллаж байна. 

Маргааш өглөө авто замыг нээсэн ч хажуугаар нь хийгдэх явган хүний зам, тэмдэг, тэмдэглэлийг хийх учир жолооч та бүхэн бусад замыг сонгоод хөдөлгөөндөө зөв боловсон оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.