Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль ирэх 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийн дагуу гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгодог болох юм.

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оноос эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр 5 жилийн хугацаатай олгодог болсон билээ. 

Тэгвэл ирэх сарын 1-нээс эхлэн гадаад паспорт шинээр захиалахдаа 10 жилийн хугацаатайгаар авдаг болж буй юм. Харин сунгалтын үйлчилгээг зогсоосон шийдвэр нь хэвээр үргэлжлэх аж.