УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд дөнгөж сая ирэх оны төсвийн орлого, зарлагыг баталлаа.

Санал хуралтаар хуралдаанд оролцсон 52 гишүүний 92.3 хувь нь ирэх оны орлого, зарлагыг батлахыг дэмжив.

Тодруулбал, Ирэх оны төсвийн орлого нийт 5.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 7.7 их наяд төгрөг байхаар тогтоолоо.