Засгийн газраас шат дараатайгаар нэмэхээр төлөвлөн ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 21.2 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 19.3 мянган ТББ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 600 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа юм.  Цаашдаа төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2017 онд“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг батлан, тус хөтөлбөрт 2018 онд 4,5 тэрбум төгрөгийг хуваарилжээ. 

Хөтөлбөрийн 2018 оны 9 дүгээр сарын сарын тайлангаар 2,1 тэрбум төгрөг зарцуулж, нийт 2934 иргэн хамрагдаж 642 байнгын ажлын байр, 327 түр ажлын байр бий болсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтөд 2018 оны эхний 9 сарын байдлаар 10 гаруй мянган иргэн хамрагдаж, 1.8 тэрбум төгрөг зарцуулжээ.