"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйл: Нийтээр тэмдэгдэх баярын өдөрт зааснаар:

  1. Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд
  2. Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд амарна. Тус өдөр энэ оны 11 дүгээр сарын 27-нд тохиож байна. 

Иймд дээрх хуульд зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 26, 27-ны Мягмар, Лхагва гарагт бүх нийтээр амарна.

"Нийтээр тэмдэгдэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийг ЭНД дарж үзнэ үү.