2020 оны 05 дугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 25-26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хагаст, 26, 28-нд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Улаанбаатарт ирэх долоо хоногт