Технологийн ертөнцийн хамгийн их хүсэн хүлээгддэг арга хэмжээнүүдийн нэг болох Apple-н WWDC2018 арга хэмжээ 6 дугаар сарын 4 өдөр Cupertino (Лос-Анжелс хот)-д болох гэж байна. WWDC2018 нь цэвэр програм хангамж, үйлдлийн систем, девелопруудад танилцуулагддаг арга хэмжээ юм.  

Жил бүр энэ арга хэмжээний хажуугаар шинэ төхөөрөмжүүдийг танилцуулсаар ирсэн. Энэ жил танилцуулагдаж магадгүй байгаа төхөөрөмжийн жагсаалтад Face Id нэмсэн Home button-гүй шинэ Ipadpro, Intel-н сүүлийн үеийн чипүүдийг ашиглан хийсэн илүү хүчтэй Macbook pro, бас мэргэжилтнүүдийн хүсэн хүлээж байгаа Apple- хамгийн хүчирхэг ширээний компьютер болох MacPro-ийн үйлдвэрлэх явцыг танилцуулж магадгүй гэж судлаачид үзэж байна. 

Харин Apple-н хамгийн алдартай бүтээгдэхүүн болох Iphone-ий тухайд судлаачдын байр суурь 2 хуваагдаад байгаа бөгөөд зарим судлаачид энэ 6 сард илүү хямдхан Iphone S загварын гар утаснууд танилцуулагдана гэж байгаа бол судлаачдын нөгөө хэсэг нь 6 сард ямарч Iphone танилцуулагдахгүй 9 сард Iphone-ий "lineup" бүрэн шинэчлэгдэнэ гэж үзэж байна.



Мэдээллийн ивээн тэтгэгч:  PC mall