Ирээдүйн хүмүүс заавал дотны харилцаанд орохгүйгээр нөхөн үржихүйн процесс явагддаг болно гэж судлаачид дурдаж байна.

Одоогоор 8 сая хүүхэд хуруу шилний аргаар мэндлээд байгаа нь үүнийг батална. Ирээдүйд энэ тоо хурдацтай өсөх магадлалтай аж.

Гэхдээ энэ бол хүмүүс секс хийхээ больчихно гэсэн үг биш, зөвхөн үр тогтоох зорилгоор үйлдэхгүй болно гэдгийг "Сексийн төгсөл ба хүний нөхөн үржихүйн ирээдүй" номын зохиолч хэлж байна.

Тэрбээр "Эхэндээ энэ бүхэн эсэргүүцэлтэй тулгарсаар байх боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хуруу шилний хүүхдүүд ургийн гажигтай бус эрүүл хүүхдүүд мэндэлнэ гэдэг нь батлагдана. Ийм ч учраас лабораторийн аргыг хүмүүс илүүд үзэж сонгоно" гэжээ. Энэ хандлагыг дагаад уламжлалт аргаар хүүхэд олохыг цөөхөн хүн л сонгоно гэсэн байна.