МОСКВА. /РИА Новости/. Америкчуудад халдвал Ираны соёлын байгууламжууд багтсан 52 байд нэн даруй, хүчтэй цохилт өгөхөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хатуу сануулжээ.

“Америкчууд болон Америкчуудын өмчид цохилт өгвөл Иран болон Ираны соёлын хувьд өндөр ач холбогдолтой зарим байгууламжууд багтсан 52 байрлалд бид цохилт өгөх бодолтой байгаа бөгөөд Иран нэн даруй, хүчтэй цохилтод өртөх болно гэдгийг анхааруулга болгоё. АНУ аливаа аюул заналхийллийг дахин хүсэхгүй байна” хэмээн Д.Трамп “Twitter” хуудсандаа тэмдэглэжээ. 

Түүнчлэн Багдад хотод Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулейманийн амийг хөнөөсөнтэй холбоотойгоор Иран хариугаа авна хэмээн заналхийлснийг АНУ-ын Ерөнхийлөгч шүүмжилжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг