Иран улс Трампын засаг захиргаанаас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг даван туулахад бэлтгэж байгаатай холбогдож Ираны мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханш түүхэн доод түвшиндээ хүрч унаад байна.

Өнөөдөр Ираны риалын доллартай харьцах албан ёсны ханш оны эхэнтэй харьцуулахад 25 хувиар унаж 44,3 мянга байгаа бол хар зах дээр 100 мянгад хүрчээ.

Ираны иргэд улс орны санхүү Америкийн шинэ хориг саадыг дийлэхгүй байх гэж болгоомжлон өөрсдийн хөрөнгийг аюулгүй байлгах боломжуудыг хайж байна. Харин Ираны Засгийн газры хувьд капиталын улс дамнасан шилжилт, хөдөлгөөн болоод валютын арилжаанд тавих хяналтаа улам хүчтэй болгож эхлэжээ.

Исламын энэ улсад биткойныг хориглосон хэдий ч биржийн гадуурх худалдаа болоод орон нутгийн форумуудаар дамжуулан криптовалют худалдан авах иранчуудын тоо өссөөр байна.
Хэрэглэгчдийн хэлж байгаагаар эрэлт хэрэгцээ ихтэй байгаагаас биткойны хар захын ханш дэлхийн дундаж ханшаас хоёр дахин өндөр болжээ. Биткойн борлуулагчид үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн цаашдын уналтаас сэрэмжлэн нэг биткойныг $20,000-р зарахаар санал болгож байна.

CCN-д нэгэн криптод хөрөнгө оруулагч «Би Ираны Төв банк эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарч чадахгүй гэж бодож байна. Тиймээс эхлээд биткойн дараа нь бүр Ethereum худалдаж авч байгаа. Хятад болон Венесуэл эдийн засгийн хямралд ороход тэндхийн ийм арга хэмжээ авсан тухай би олон мэдээллийг уншсан » гэжээ.  LocalBitcoin-ы статисикийн мэдээгээр Иранд 7-р сарын эхний 7 хоногт 8 BTC зарж байсан бол сүүлийн долоо хоногт 25 BTC болж өсчээ.



Эх сурвалж: Крипто доогтэр https://www.ccn.com/irans-bitcoin-volume-soars-as-rial-value-enters-death-spiral/