БАГДАД. /BBC/. “Лалын улс” босогчдын бүлэглэлд элссэн гэм буруутайг нь тогтоосон Франц гурван иргэнд Иракийн шүүх өнгөрсөн ням гарагт цаазын ял ногдуулсан байна.


AFP” агентлагийн мэдээлснээр, Кевин Гоно, Леонард Лопес, Салим Мачу нарт давж заалдах 30 хоногийн хугацаа байгаа ажээ. Тэд АНУ-ын дэмждэг цэргүүдийн Сириэс баривчилсан Францын 12 иргэний дунд байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард тэднийг Иракийн шүүхэд шилжүүлэн өгсөн юм. 


Ням гарагт Багдад хотын шүүхээс гаргасан шийдвэрийн талаар Францын тал мэдэгдэлд хийгээгүй байгаа хэдий ч өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон энэ талаар хэлэхдээ, Ирак улсын бие даан шийдэх асуудал гэжээ. 



Харин хүний эрхийг хамгаалагч байгууллагууд уг шийдвэрийг хүчтэй шүүмжилж байгаа бөгөөд шүүхүүд ихэвчлэн шууд бус нотлох баримтад үндэслэн шийдвэрээ гаргадаг хэмээн мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг