Иракийн агаарын тээврийн “An Iraqi Airways” компанийн онгоц өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо амжилттай газардсан байна. ОХУ-ын эрх баригчид Ирак улсад алан хядах террористууд бүлэглэлүүдийн заналхийлэл нэмэгдсэн гэж үзэн 2003 онд Иракаас ирэх нислэгийг цуцлаад байсан бол ийнхүү хоёр орон хооронд дахин нислэг үйлддэг болжээ.