УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ийнхүү мэдэгдлээ.

 Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

“Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийг зургаан хувь болгох асуудал туссан. Ингээд сар гаруйн хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран зургаан хувь болгох асуудал туссан. Өнөөдрөөс эхлээд банкууд зургаан хувийн ипотекийн зээлийг өгч эхэлж байгаа. Өрхийн дундаж орлого нь 1.5 сая байж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Тэгэхээр хүмүүс 30 хувиа өгөөд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй байсан бол зургаан хувь болгосноор өрхийн орлого нь сая гаруй төгрөг байж хамрагдах боломжтой болж байна хэмээн хариуллаа.