Өнгөрсөн сард 46.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 629 иргэнд олгожээ. Үүнээс орон нутагт 167 иргэнд 6.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэсэн тоон мэдээ гарсан байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулбал эрс багассан тоо юм.

2015 онд оргилдоо хүрээд байсан ипотекийн зээлийн нийт үлдэгдэл одоогоор 4.3 их наяд төгрөг байгаа бөгөөд зээлдэгчийн тоо 93.885 болсон талаар Монгол банк мэдээлэв. Иргэдийн 25 мянган нь орон нутгийнх бөгөөд 762.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж.

Ипотекийн санхүүжилт эрэлтээ бүрэн хангаж чадахгүй байгаа бөгөөд цаашид хүртээмжийг нэмэгдүүлэхээр Сангийн яамны зүгээс Татаасын журам боловсруулж Барилга хот байгуулалтын яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан гэв.