Сарын тэмдэг эмэгтэйчүүдийн хувьд ердийн зүйл боловч бид одоог хүртэл нээлттэй ярьдаггүй. Сарын тэмдэгийн эможи нь харин энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах гэнэ.

Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих сайн дурын байгууллагын явуулсан компанит ажлын хүрээнд 55,000 эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр жижиг улаан дусал энэ жилийн сүүлээр Iphone гар утасны эможид нэмэгдэхээр болжээ. 

Сайн дурын байгууллага нь судалгаа явуулахад 18-34 насныхан, хэрвээ сарын тэмдэгийн эможиг ашиглах боломжтой бол сарын тэмдэгийн асуудлаа эмэгтэй найз болон хамтрагчдаа нээлттэй ярихад нь туслана гэж хариулжээ. 

Өмнө нь хүний ялгадасны эможи нэмэгдсэн нь хүний биеийн ердийн үйл ажиллагааны талаар өдөр тутамдаа нээлттэй яриа өрнүүлэхэд тусласан. Тиймээс ч энэхүү эможи нь эмэгтэйчүүдийг ердийн асуудлаа нээлттэй ярихыг нь дэмжих зорилготой гэнэ. Мөн шинээр нэмэгдэх эможид сонсголын төхөөрөмж, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зураг, эможи нэмэгдэх юм байна.


Эх сурвалж: https://www.cosmopolitan.com/