Apple компани iPhone ухаалаг гар утасны 10 жилийн ойд зориулж iPhone X загварыг гаргасан. 999 долларын үнэтэй эл утас аниможи гэх хэрэглэгчийн нүүр царай, хувирлыг ашиглан эможи болгох шинэ цэстэй. Сүүлийн үед iPhone гар утсаа update хийвэл аниможи цэс сууна гэсэн яриа тархсанд Apple-ийн зүгээс хариу өгчээ. Аниможиг зөвхөн iPhone X гар утсаар ашиглах боломжтой. Учир нь Apple-ийн шинэ гар утас нүүрэн талдаа аниможинд зориулсан тусгай 3D камертай. Бусад нь ийм тоноггүй аж.