Үйлдвэрлэлийн загвар зохион бүтээгчдийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бидний дуртай, байнга хэрэглэдэг бүтээгдэхүүний загварыг гаргасан хүнийг нэрлэх хүн ховор л болов уу. Харин Apple компанийн хамгийн гайхалтай төхөөрөмжийн дизайныг хэн гаргасныг хүмүүсээс асуувал Жони Айв гэж дуу нэгтэй хэлнэ. 

Үнэндээ бол Жони Айвыг Apple-ийн ахлах дизайнераар нь л мэдэхээс биш хийсэн бусад ажлыг нь гадарлах ч үгүй. Чухамдаа Айв iPhone, iPod, Mac компьютерээс гадна санаанд оромгүй, тун ч өвөрмөц бүтээл туурвисан билээ.  

Жишээ нь Айв жорлонгийн дизайн гаргасан гээд төсөөлдөө. Ингээд түүний бусад бүтээлийг танилцуулъя. 

Дадлагажигч байхдаа юм оролдож суух дуртай хүмүүст зориулан TX2 үзгийг загварчилжээ.

Үзгээрээ оролдож суух дуртай хүмүүс байдгийг мэдээд Айв тэдэнд зориулсан тусгай үзэгний дизайн гаргасан аж. TХ2 үзэг дээд хэсэгтээ оролдоод сууж байхад тохиромжтой бөмбөг, хавчаартай байсан. Магадгүй энэ үзэг анхны фиджет тоглоом байсан байх. Фиджет тоглоом нь 2017 онд трэнд болсон фиджет спиннерийг багтаасан ядаргаа тайлах, анхаарал төвлөрүүлэх тоглоомнуудыг хэлнэ. 

Суурин утас.

Айв 1980-аад онд “Orator” буюу “Уран илтгэгч” нэртэй суурин утасны дизайн гаргасан нь тухайн үедээ шилдэг бүтээл болж шагнал хүртсэн юм. 

Айв цахилгаан өрөмний загвар ч гаргаж байсан. 

Залуу байхдаа Айв Лондон хотод төвтэй Tangerine гэгч дизайны зөвлөх компанид ажиллаж байсан. Тэнд байх үеийнх нь бүтээлүүдийг танилцуулъя. 

Жорлонгийн суултуур. 

1990-ээд онд ариун цэврийн өрөөнийхөө дотоод заслыг Айваар хийлгэсэн бол ийм харагдах байжээ. 

The Brian Drumm Flatliner нэртэй сам ч түүний бүтээлүүдийн нэг. 

Айв Лондон хотын Claridges зочид буудалд зориулан нэг ч чимэглэлгүй гацуур мод бүтээсэн. 

Claridges зочид буудал жил бүр алдартай загвар зохион бүтээгчдээр гацуур модныхоо загварыг гаргуулдаг билээ. 

Тэрбээр дизайнер Марк Ньюсонтой хамтарч хандивын дуудлага худалдаанд зориулан хэд хэдэн бүтээл гаргасан. Үүний нэг нь энэхүү нэг бүхэлдээ нэг ширхэг алмаазаас бүрдсэн бөгж бөгөөд 250 мянган долларын  үнэ хүрчээ. 

Айвын аав уран дархан байсан нь дээрх бөгжийг урлахад нь түлхэц болсон байх магадлалтай. 

Тухайн үзэсгэлэнгээр басхүү Leica-гийн энэхүү зургийн аппаратыг хийж, 1.8 сая долларын үнэ хүргэсэн. 

Харин энэ ширээ 1.685 сая доллараар худалдагдсан юм. 

Түүний бүтээсэн алтан Ear Pods чихэвч 461,000 долларын үнэтэй. Мэдээж хэдийнэ зарагдсан. 

АНУ-ын Space Shuttle онгоцны дулааны цонхонд зориулж урласан сувенирийг нь 845,000 доллараар үнэлжээ.    

 Жони Айв Apple компаниас гарсан тухай унших бол энд дарна уу.