2000 оны эхэн үеэр манайд шинээр бий болсон нэгэн төрлийн бизнес нь лавлах утасны компаниуд. Тэд байгууллагуудын хаяг байршил, утасны дугаар, цагийн хуваарь, таксиний үйлчилгээ зэргийг хүмүүст хүргэснийхээ төлөө минут тутамд 500 төгрөг авдаг. Гэтэл 21-р зууны интернет+ухаалаг утастай хүмүүс лавлах утасны дугаарууд руу залгаж мөнгөө үрж байгааг хараад хохь нь гэж хэлэхээс өөр аргагүй. Өөртөө байгаа боломжуудыг ашиглаж чадахгүй байгаа хүмүүсийг тэгэж хэлэхээс яалтай. Тиймээс бид энэ удаад танд интернет болон ухаалаг утастай л бол өөрийн хүссэн мэдээллийг, байгууллагын хаягийг хэрхэн google, facebook-ээс олж болох тухай зөвлөмжийг хүргэж байна. 

Гүүглдэх: Та өөрийн олохыг хүсч буй компанийнхаа нэр эсвэл утасны дугаар эсвэл хайж буй бүтээгдэхүүнийхээ нэрийг google-д бичээд хайхад л таны хайж буй мэдээлэл хэдэн мянгаараа гарч ирэх болно.

Фэйсбүүкдэх: Фэйсбүүк хэмээх платформд агуулагдаж буй мэдээллүүд сүүлийн 6 жилд асар хурдацтай өсөж байна. Тиймээс та фэйсбүүкийнхээ search хэсэгт хайж буй компанийнхаа нэр эсвэл утасны дугаарыг бичихэд л тухайн компанийн пэйж хуудас танд харагдах болно. Мэдээж хэрэг сүүлийн үед байгуулагдсан бүх аж ахуй нэгжүүд фэйсбүүк пэйж хуудастай болсон.


Дээр дурдсан аргыг хэрэглэснээр та ямар нэгэн лавлах утасны компани руу залгаж мөнгөө үрэх шаардлагагүй болох юм. Нэмээд та англи хэлтэй бол таны олох мэдээллийн цар хүрээ асар нэмэгдэх нь тодорхой.