Та Тажикистаны талаар хэр их зүйл мэдэх вэ? Энэ улс эртний сайхан түүхтэйгээс гадна өвөрмөц үзэсгэлэн гоо бүсгүйчүүдээрээ алдартай. Та бүхэнд Инстаграм хэрэглэдэг тажикистанчуудын шүтэн биширдэг 7 бүсгүйг танилцуулж байна. 

Тахмина Ниязова (28 настай), 20,9 мянган дагагчтай

Тахмина Ниязова бол Тажикистан улсын эстрадын дуучин. 2008 онд “Пять звезд. Интервидение” тэмцээнд түрүүлж эх орондоо алдартай болж чаджээ. 2016 онд “Ты не достоин меня” нэртэй дуугаа орос болон англи хэл дээр дуулж, клипээ цацсан гэнэ. 


Шабнам Сурайё (36 настай), 97,7 мянган дагагчтай

Шабнам Сурайё Тажикистанд төдийгүй Иран болон Афганистан улсуудад уран бүтээлээрээ танигдсан эстрадын дуучин бүсгүй юм. 2007 оноос Шабнам Тажикистан улсыг төлөөлөх НҮБ-ын сайн үйлсийн элч болжээ. 


Парвина Саидова (28 настай), 98,8 мянган дагагчтай 

Парвина Саидова – Душанбе хотоос гаралтай загвар өмсөгч, дуучин. Саяхан тэрээр “Аладдин” нэртэй анхны клипээ гаргажээ. Парвина 5 хүүхэд төрүүлсэн гайхалтай бүсгүй.


Фарзонаи Хуршед (28 настай), 109 мянган дагагчтай 

Фарзонаи Хуршед бол Тажикистаны алдартай эстрадын дуучин. Тэрээр хэд хэдэн дуулиант үйл явдалд нэр холбогдож алдар нэртэй болсон. Хуршед Москва хотын нэгэн гудамжинд Тажикистанаас ирсэн цагаач ажилчдын өмнө тоглолт хийсэн бөгөөд энэ үйлдлээ тоглолтыг нь үзэх мөнгөгүй нутаг нэгтнүүдийгээ хайрлах сэтгэлийн үүднээс хийсэн гэж тайлбарлажээ. Тоглолтын бичлэг интернет орчинд тархаж, нэлээд их шуугиан тарьж амжсан. 

Удалгүй бүсгүй бас нэгэн үйл явдалд холбогдсон нь шүүхийн танхимаас сэжигтэнийг оргоход тусалсан хэргээр шийтгүүлэн 1,5 жилийн ял авч хоригдожээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг “хайрын хоригдол” хэмээн тунхагласан байна.


Нигина Амонкулова (31 настай), 127 мянган дагагчтай

Нигина Амонкулова – дуучин, Тажикистан улсын гавьяат жүжигчин. Ихэвчлэн ретро чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. 


Мехрнигори Рустам (23 настай), 139 мянган дагагчтай 

Мехрнигори Рустам бол дуучин бүсгүй. Тэрээр 11 настайдаа ардын дууны уралдаанд түрүүлж, дахин нэг жилийн дараа хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулагдсан дууны тэмцээнд мөн тэргүүн байр эзэлж байжээ. Одоогийн байдлаар бие даасан 2 дахь цомогоо гаргасан гэнэ. 


Манижа Сангин (26 настай), 259 мянган дагагчтай

Тажик гаралтай Оросын дуучин Манижа Сангин. Manisha тайзны нэрээрээ олонд танигдсан. Инстаграм хуудсандаа дуулж буй богино хэмжээний бичлэгүүдээ тавьж алдартай болж чаджээ. 2016 оны 12 сард “Люстра” дууны клипийг цацаж, Puma брэндийн рекламанд тоглосон ба жилийн дараа Manuscript нэртэй бие даасан альбомоо гаргасан. Манижа Москва хотод амьдардаг.