Уг гарал нь үл мэдэгдэх энэ баярыг дэлхий дахинаа 4 дүгээр сарын 1-ний өдөр зохих хэмжээнд тэмдэглэдэг болоод олон жил өнгөрчээ. Энэ өдөр хүмүүс нэгнээ хуурч, пранк хийж буюу чадаж, шог хошин зүйлс ярьж эцэст нь "4 сарын 1" хэмээн хэлж тэмдэглэдэг. Хэдийгээр уг баярын түүх нь бараг л нууц мэт боловч олон жилийн турш томоохон брендүүд эл өдөр үйлчлүүлэгч, худалдан авагчдаа чадаж, мэдээ мэдээлэлийн сувгууд хошин шог нэвтрүүлэг цацаж энэ баярыг тэмдэглэсээр иржээ. 

Уг баяр хаанаас улбаатай вэ?

Түүхчид энэ баярыг аль 1582 онд буюу Франц улс өөрсдийн улсын хуанлиг Юлийн хуанлигаас Грегорийн хуанли руу шилждэг цаг үетэй холбон тайлбарладаг. Чухамдаа Юлийн хуанли болон Хиндү хуанлид шинэ жил 4 сарын 1-ний үеэр хавартай зэрэгцэн эхэлдэг байжээ.

Тиймээс тухайн үед мэдээ мэдээлэл хүлээн авах суваг ховор хүмүүс улсын хуанли өөрчлөгдснийг үл мэдэн 1 сарын 1-нд бус 4 дүгээр сарын 1-нд шинэ оноо гаргасаар байсан учир хөрөнгө чинээ, мэдээлэл баялаг хүмүүсийн доог болоход хүргэж, тэдний тухай явган яриа гарч улмаар "4 дүгээр сарын мунхагууд" хэмээн нэрлэх болжээ. (Угтаа бол "4 дүгээр сарын мунхагууд" хэмээн олон улсад нэрлэдэг ч монголд "Инээдмийн баяр", "4 сарын 1" гэдэг.)

Мөн зарим түүхчид энэ өдрийг эртний Ромд Кибел шашинд үнэмшигчдийн тэмдэглэдэг байсан Хилариа хэмээх баяртай холбодог байна. Тус баяраар хүмүүс нэг нэгнээ шоглон хувцаслаж, мэдлэг боловсрол бүхий хүмүүсээ дооглон тэмдэглэдэг байжээ. 

Түүнчлэн уг баярын үүслийг Хэмисферийн хойгт хаврын эхний өдөр, байгаль эх хүмүүсийг таамаглаж үл чадам цаг агаарын өөрчлөлтөөр залилдаг гэж үзсэнтэй ч холбох нь бий. 

Түүхэндээ улс орнууд хэрхэн, хэзээнээс тэмдэглэж эхлэсэн бэ?

18 дугаар зууны үед Британи улсад энэхүү баяр түгэн дэлгэрч байжээ. Харин Шотланд улсад энэ өдрийг ганцхан өдөр тэмдэглээд өнгөрдөггүй бөгөөд хоёр өдөр баярлахдаа эхний өдөр нь уламжлалт наадгайгаар тоглодог бол дараагийн өдөр нь "намайг өшиглө" гэх бичиг нэгнийхээ нуруун дээр нааж тоглодог болжээ. Манай улсын хувьд бусад улс оронтой харьцуулахад хожуу тэмдэглэж эхлэсэн ч хэдийн бидний тэмдэглэдэг баяруудын нэг албан бусаар болж, хошин урлагийнхан маань ч жил алгасахгүй үзэгч олноо хөгжөөх болсон юм.

Тэгвэл энэ өдөр бусдыг хэрхэн чадах вэ?

Орчин цагт хүмүүс тус баярыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон тул сонин, радио, тв, сайтууд гээд бүгд л өөрсдийн үзэгч олныг дөнгөж, инээд бэлэглэхэд хувь нэмрээ оруулж байгаа билээ. 

1957 онд BBC агенлаг "Щвейцарчууд шпагетти гоймон тариалж байна" гэсэн мэдээ цацаж, хүмүүсийн модноос гоймон түүж байгаа дүрсийг үзүүлж байжээ. 

1958 онд Sports Illustrated сонины нийтлэлч Жорж Плимптон цагт 168 миллийн хурдтай бөмбөг шидэгч этгээдийн тухай мэдээлэл нийтэлсэн нь ердөө л олныг дөнгөсөн явдал байв. 

1992 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсон радиогоор дахин сонгуульд өрсөлдөхөө зарласан нь олныг цочролд оруулаад байсан ч үнэн хэрэгтээ нэг жүжигчин л түүний хоолойг дуурайсан нь тэр байжээ. 

Та доорх зургуудаас санаа аван хайртай дотны хүмүүсээ хөнгөн чадаж, инээд бэлэглээрэй.

#1 Сандал дээрээ суухад тань чих дүлийрэм чанга дуу явбал хөгжилтэй биш гэж үү? Цочсондоо сандалаасаа унах байх даа.


#2 Алим идлээ гэж бодтол сонгино хазах ч муухай санагдах байх даа.


#3 Хэчнээн савандаад хөөсрөхгүй бол яах бол?


#4 Ариун цэврийн өрөөнд хүн байна гэж бодоод хүлээсээр залхах мөчид хүн биш ердөө л нэг өмд байсныг нь мэдвэл уурлах болов уу?


#5 Аварга том шавж гэрлэн бүрхүүл дотор нь байхыг харвал яах бол?


#6 Хамтран ажиллагчаа чадахад үнэхээр сайхан санаа биш гэж үү?

Эх сурвалж: History