Коронавирус цар тахлын онцгой дэглэмийг үл ойшоосон, амны хаалт зүүхээс татгалзсан хүмүүсийг Индонез улсын эрх баригчид өвөрмөц аргаар "хүмүүжүүлж" байна. Covid-19 тахлаар амь үрэгдсэн хүмүүсийн булшны нүх ухуулах албадан хөдөлмөр хийлгэжээ.

Тус улсад коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо 360 мянгад хүрч, өдөр бүр хэдэн мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 12 мянган хүн нас барж, булшны нүх ухах хүн хүрэлцэхээ байсан байна. Индонез улс Зүүн Өмнөд Азийн бүс нутагтаа Филиппины өмнө орж хамгийн олон тохиолдолтой улс болсон. Нийслэл Жакарта хотод өвчний тархалтыг хяналтдаа авахын тулд өнгөрсөн 9-р сараас хойш хатуу чанга дэглэм тогтоогоод байна.