Сансарт байрладаг И-март худалдааны төвд зургадугаар сарын 8-нд гал гарсны улмаас үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан юм. Тэгвэл тус салбар өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 28 улсын /ахлах/ байцаагчид тус дэлгүүрийн хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явуулж хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан билээ.